Буйр нуур жуулчны бааз
”Буйр трэвел” Жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 982 км, Дорнод аймгаас 336 км-т Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуурын зүүн хойд эрэгт байрладаг.
Гэр буудал болон өрөөнд тухалж, буйр нуурыг үзэж морин аялал, завин аялал хийж, амралт чөлөөт цагаараа Халхгол сумын түүхэн дурсгалт газар болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой. Манай амралтын газар нь эрчим хүчинд холбогдсон, хоолны зааалтай, ариун цэврийн өрөөтэй, хүлээн авалт болон галын наадам зохион байгуулах боломжтой. Гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо ирэхэд тохиромжтой. Халхгол сум нь зүүн болон хойд талаараа БНХАУ-тай хиллэдэг учир манай амралтаас хилийн бүсийн аялал хийх боломжтой. |